Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

184 соёолон морьд гарааны зурхай руу хөдөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны соёолонгийн ангиллын хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө. Соёолонгийн уралдаанд 184 үрээ уралдахаар бүртгүүлжээ. 
 
Энэ жилийн соёолонгийн уралдаанд, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Б.Норовсамбуугийн халиун, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугууул Ц.Анандбазарын хонгор, Төв аймгийн Архуст сумын уугуул Б.Баярбаатарын хул, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Д.Даяндэмидийн хонгор, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ц.Хүрэлтулгын хүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд зэрэг улс бүсэд түрүүлж, айрагдсан хүлгүүд шандас хурдаа сорино.
 
Ташрамд дурдахад ноднин буюу Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд түрүү магнайд хурдалсан. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, С.Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Ч.Махбалын хүрэн ажнай тодорсон юм. Харин айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач С.Нямжавын сартай хээр, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ хурдалж, торгон жолоо өргүүлж байв.

Эх сурвалж: Монцамэ

Баяр наадмын өнөөдрийн ХӨТӨЛБӨР
Баяр наадмын өнөөдрийн ХӨТӨЛБӨР
 
УТААНЫ сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
УТААНЫ сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.