Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтны бүртгэл эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-нд болно. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй тус наадамд 11 спортын 12 төрлөөр 1500 гаруй тамирчин оролцох юм. Тус наадмыг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бүртгэж эхэллээ. Бүртгүүлэхдээ овог нэр, хүйс, харилцах утас, и-мэйл болон 3x4 хэмжээтэй цээж зургийг [email protected] хаягаар илгээнэ. Бүртгэл наймдугаар сарын 4-нийг дуустал үргэлжлэх бөгөөд хоцорсон тохиолдолд мандат олгох боломжгүйг анхаарна уу.

Өмнө нь манай улсад аль нэг спортын дагнасан төрөл бүхий уралдаан, тив, дэлхийн аваргын тэмцээн болж байсан бол “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь анх удаа, 11 спортын 12 төрлөөр нэгэн зэрэг зохиогдож байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: НЗДТГ

Тэрэлж чиглэлийн хөдөлгөөнийг явуулж эхэллээ
Тэрэлж чиглэлийн хөдөлгөөнийг явуулж эхэллээ
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц