Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрэлж чиглэлийн хөдөлгөөнийг явуулж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Энэ сарын 2-н буюу өнөөдрийн 13.30 цагийн байдлаар А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42 км хооронд хэсэгчлэн зорчих хэсэг дээгүүр үер бууж, үерийн ус давж урсан хөвөө, далан, далангийн хажуу налуу угаагдан зам сэтэрсэн. Улмаар эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул замыг түр хаагаад байсан юм.

Тэгвэл Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, зам засварын кампанитай хамтран замын зорчих хэсгийг цэвэрлэн 1 эгнээгээр явах зам гаргаж, гүүрнээс Тэрэлж чиглэлийн хөдөлгөөнийг явуулж эхэлжээ.

Тэрэлжийн гүүрний түгжрэлийг бууруулаад Тэрэлж Улаанбаатар явах чиглэлийг явуулахаар ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК эхний 7 сарын байдлаар  14.4 сая тонн нүүрс борлуулжээ
“Эрдэнэс Тавантолгой“ ХК эхний 7 сарын байдлаар 14.4 сая тонн нүүрс борлуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.