Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далайн шуурганы улмаас Бээжинд үер бууж, хоёр хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хятадын Хэбэй муж болон Бээжин хотыг дайрсан Doksuri нэртэй хар шуурганы улмаас усархаг аадар бороо орж, ихээхэн хэмжээний үер буужээ. Үерийн улмаас тус хотын хэд хэдэн дүүрэгт цахилгаан тасарч, үерийн аюул эрсдэлд өртсөн 30.0 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Үерийн улмаас 2 хүний амь үрэгдсэн гэж тус улсын Гамшгаас хамгаалах албанаас мэдээлжээ.

Хятадын Цаг Уурын Байгууллагын мэдээлснээр Бямба гарагийн оройгоос Даваа гарагийн үд дунд хүртэл хугацаанд Бээжинд 170.9 мм буюу долдугаар сарын нийт хэмжээтэй тэнцүү хур тунадас унажээ.

Бээжин болон хойд Хятадын бусад хотуудад хамгийн богинодоо дахиад 24 цаг аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.

Тиймээс эрх баригчид шуурганы эрчийг сулрах хүртэл гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд зөвлөж, нас барсан хүний тоо цаашид өсөх төлөвтэй байгааг анхааруулж байна.

“Euphoria” цувралын од Энгус Клоуд 25 насандаа таалал төгслөө
“Euphoria” цувралын од Энгус Клоуд 25 насандаа таалал төгслөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд