Дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нар тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа ороод байгаа билээ.
Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинээр томилсонтой холбогдуулан дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ. Ажлаасаа чөлөөлөгдөж буй дэд сайд нар долдугаар сарын 16-наас ажлаа хүлээлгэн өгөх аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ихэнх дэд сайд нарыг шинээр томилохоор болсон байна.
Үндэсний их баяр наадмын дараа шинэ дэд сайд нарын нэрс тодорхой болно.