Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунайгийн хэргийг АТГ-аас шалгаж ДУУСАН, ПРОКУРОРЫН байгууллагад шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг АТГ-аас шалгаж дуусан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2018.02.28-ны өдөр Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт шалгаж байсан юм.

Сануулахад, түүнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн, шууд цагдан хорьсон байдаг. Харин түүний өмгөөлөгч энэ сарын 7-нд цагдан хорих хүсэлтийг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх наадмын өмнө буюу энэ сарын 10-нд хэлэлцэж, "Мөрдөн байцаалтад саад учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна" хэмээн цагдан хорих арга хэмжээг өөрчилж, суллах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан аж.

УОК: Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг гамшиг зарцуулахаар тооцон төсөвт тусгахыг даалгажээ
УОК: Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг гамшиг зарцуулахаар тооцон төсөвт тусгахыг даалгажээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ