Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг гамшиг зарцуулахаар тооцон төсөвт тусгахыг даалгажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 46 секунд

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан 21 аймгийн удирдлагуудтай хуралдаж, дараах чиглэлүүдэд үүрэг даалгавар өглөө. Гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгах, хариу арга хэмжээ авахад зарцуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллагууд тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгахыг даалгасан байна.

Долоодугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг даван үерлэж, зарим газруудад үерийн далангаа даван хальж үерлэсэн. Үерийн улмаас 7 иргэн амиа алдаж, 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1500 гаруй толгой мал хорогдож, улсын чанартай автозамын 6 байршилд эвдрэл гэмтэл гарсан байна. Мөн Улаанбаатар-Замын үүд чиглэлийн төмөр замын 10 орчим хэсэгт замын далан сэтэрч эвдрэл гарсныг УБТЗ-ын ажилчид шуурхай ажиллаж 2 хоногийн дотор (7 дугаар сарын 13-15) гэмтлийг засварлан хэвийн ажиллагаанд шилжүүлжээ. Тиймээс,

  • Мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага хамтран үерийн хамгаалалтын далан, зам, талбайн ус зайлуулах зориулалттай инженерийн байгууламжид үзлэг, шалгалт зохион байгуулах, далан, суваг, шуудууны цэвэрлэгээг хийх
  • Гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, бүх шатны нутгийн захиргааны байгууллагад үүрэг чиглэл өгч, урьдчилан сэргийлэх ажилд оролцуулах
  • Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт цаг уурын мэдээ, анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол өгч ажиллах
  • Гол, мөрөн, нуурын эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах, амрагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт шалгалтын ажил зохион байгуулах, заавар, зөвлөмжөөр хангах, зөрчил дутагдлыг арилгуулах
  • Гол, мөрөн, нуурын арал, тохой, эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, судгийн аманд айл өрх суурьшихгүй байхыг анхааруулах, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглох, эрсдэл бүхий газар нутагласан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх
  • Тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэдэд гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх, анхаарал болгоомжтой зорчих талаар анхааруулга, сэрэмжлүүлэг тогтмол хүргэх
  • Иргэдийн амралт, зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, авто зам, тээврийн хяналт зохицуулалтын алба, хөдөлгөөнт эргүүлээр дамжуулан тогтмол хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэгдэв.

Үер, усны осол болон ой, хээрийн гал түймэр зэрэг байгалийн гамшиг болон аюулт үзэгдлийн тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны нийслэлийн 2 дүүрэг, 15 аймгийн 29 суманд нийт 31 усны осол бүртгэгдсэнээс 31 иргэн осолдсон байна. Мөн 6 цэгт аянга бууж, 11 байршилд аадар бороо, 11 байршилд мөндөр орсон бол хүчтэй салхи шуурганы 44, цасанд боогдсон 5 тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Зуншлага тааруу байгаа аймгууд гангийн эрсдэлийн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх зааврын дагуу гаргаж, 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн дотор Улсын онцгой комисст танилцуулах, эрсдэлийн үнэлгээний үр дүнг үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөлт хийж ажиллахыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд тус тус даалгалаа.

ФОТО: Иргэд яруу найрагч Ц.Хуланг суллахыг шаардаж, шүүхийн гадна жагсаж байна
ФОТО: Иргэд яруу найрагч Ц.Хуланг суллахыг шаардаж, шүүхийн гадна жагсаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.