Өчигдөр орсон борооны улмаас зарим газрууд үерт автаж, эрсдэлтэй байж болзошгүй газруудын тог цахилгааныг хязгаарласан. Улмаар цахилгааны щит нь усанд автсан байрнуудын ус соруулж дууссаны дараа тог залгах боломжтой талаар албаныхан мэдээлж буй. Одоогоор,
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд гурван орон сууц
- Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд 23 орон сууц
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд Рапид харш хотхоны дөрвөн байр, 2,3,10 дугаар хороонд таван орон сууц
- Баянгол дүүрэгт найман байрны зоорийн давхар усанд автсан байна.