Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар өчигдөр мэдээлэл хийлээ.      

Төв аймгийн зүүн хэсэг, Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно. Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ “Баяр наадмын өдрүүдэд амралт зугаалгаар явж байхдаа хамт явж буй хүмүүстээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, ялангуяа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна. Машин техникийн аюулгүй байдлыг бүрэн хангах, хөдөө орон нутагт зорчсон талаарх мэдээллийг ар гэрийнхэндээ өгч байх, утсан холбооны найдвартай байдлыг хангах зайлшгүй шаардлага үүсч байна. Энэ сард ихэнх нутгаар аадар, усархаг бороо орох төлөвтэй байна. Одоогийн байдлаар Төв аймгийн ихэнх нутгаар үргэлжилсэн усан бороо орж, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Төв аймгийн Лүн сумын замд машин зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд үер, усны дуудлагатай байна. Геодези, усны барилга байгууламжийн газраас үзлэг шалгалт, хэмжилтүүдийг хийж, замын усыг соруулах, аюулгүй болгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна” гэсэн юм.        

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Улсын Онцгой комиссоос шийдвэр гарч, теле баяр наадмыг зохион байгуулахаар болсон. Иймд иргэд усархаг, аадар бороотой баяр наадмын өдрүүдэд аль болох гарахгүй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байгаа. Онцгой байдлын газраас нийслэл хотод байгаа гамшгийн зарлан мэдээлэх самбарт иргэддээ сэрэмжлүүлэг мэдээг хүргэх болно. Бид 09:00, 12:00, 15:00, 18:00 цагуудад үер, усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээг хүргэнэ. Иргэдийн хувьд сэрэмжлүүлэг мэдээнд анхаарч, ажил, амьдрал, амралт зугаалгаа зохицуулахыг хүсч байна” хэмээлээ.

“Үндэсний хувцасны өдөр” тохиолоо
“Үндэсний хувцасны өдөр” тохиолоо
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.