Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Л.Чинбатыг “хүнийг алахыг завдсан“, Засаг дарга Б.Ганзоригийг “Хоёр хүнийг ятгаж, худал мэдүүлэг өгүүлсэн“ хэрэгт тус тус яллагдагчаар татсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 3 секунд

"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар буруутган шалгаж буй. Тус зүйл ангиудад, хүнийг санаатай алах, худал мэдээлэл тараасан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зүйл заалтууд багтаж байна.

Тэгвэл уг хэргийн явц байдлын талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тодрууллаа.

-“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явц байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Хэрэг ямар шатанд шалгагдаж байна вэ?

-Дээрх хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа явуулж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаад, цугларсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий 4 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн захирал Ч-ыг “хүнийг алахыг завдсан”, “хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт, тухайн газарт байсан нутгийн иргэд болох М, Б нарыг “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт,

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Г-г “Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн”, мөн “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татсан ба одоо аймгийн Цагдаагийн газраас хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.Ганзориг нь "Намайг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан гэж яллагдагчаар татсан” талаар өөрийн цахим хуудсанд мэдээлэл оруулсан байсан. Б.Ганзоригийг бичлэг хийж худал мэдээлэл тараасан гэж буруутгаад байгаа юу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Энэ нь ташаа мэдээлэл байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн засаг дарга Б.Ганзоригийг дээрх хэргийг шалгах явцад хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 2 хүнийг ятгаж, худал мэдүүлэг өгүүлсэн, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Түүнийг олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй болно.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.