Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ хуралдаж, гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ. Учир нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал нүүрсний хулгайд нэр холбогдож, Монгол Улсаас оргон зайлсан бөгөөд өнөөдрийг хүртэл түүнийг эрэн сурвалжилж буй.

Эл хэрэг үүссэнээс хойш тус компанид ЗГХЭГ-ын хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар бүрэн эрхт төлөөлөгчөөр нь ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард онцгой дэглэмийн хугацаа дуусгавар болсон тул ийнхүү “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна.

Ажлын туршлага:

  • 1998-1999 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч
  • 2002-2004 онд ХБНГУ-ын “FFS” банканд эдийн засагч
  • 2004-2006 онд Улаанбаатар банканд ахлах эдийн засагч
  • 2006-2009 онд “Кредит Монгол” ХХК-ийн зээлийн газрын захирал
  • 2009-2012 онд “Женерал Финанс” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2012-2016 онд “Цэлмэг Ази Констракшн” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал
  • 2017-2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн захирал
  • 2023 оны 01 сараас 07 сар хүртэл “МТЗ” ТӨХК-ийн эдийн засгийн албаны дарга
Дэслэгч А.Энх-Ариун: Тэшүүрийн спортоор хичээллэснээс хойш улсын рекордыг 21 удаа эвдсэн
Дэслэгч А.Энх-Ариун: Тэшүүрийн спортоор хичээллэснээс хойш улсын рекордыг 21 удаа эвдсэн
 
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигач бүлэглэл ялах уу гэдгээрээ туйлын хариуцлагатай байх сонгууль юм
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигач бүлэглэл ялах уу гэдгээрээ туйлын хариуцлагатай байх сонгууль юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.