Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарснаас хойш голын усанд 21 иргэн амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар голын усанд 21 иргэн амь насаа алдсан байна. Үүний тав нь хүүхэд 16 нь том хүн байгаа юм.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн “Туул” голд осолдсон нэг иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” голд осолдсон нэг иргэн, Булган аймгийн Могод сумын “Орхон” голын усанд осолдсон нэг иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Гол, усны осол нь ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

ШУУД: Голд осолдсон гурван иргэнийг эрэн хайж байна
ШУУД: Голд осолдсон гурван иргэнийг эрэн хайж байна
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.