Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онон голд живж байсан иргэнийг хилчин офицер аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнгөрөгч 16-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон голд хөл алдан унасан иргэнийг хилчин офицер аварчээ. Тодруулбал, аялал зугаалгаар явж байсан нэг иргэн хөл алдан голд унаж, түүнтэй 50 гаруй иргэн аварч чадалгүй голын урсгал даган гүйж байхтай хилийн 0132 дугаар ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт таарсан аж. Тэрбээр анх хүүхэд усанд живж, үхлүүт хөвж байна хэмээн хараад гол руу оржээ. Онон голын хувьд дундаж өргөн 80 – 160 метр бөгөөд, усны дундаж гүн нь 0.5 – 3 метр хүрдэг хөлгүй гол юм. Онон голоос живж буй хүнийг татан гаргахад 30 гаруй насны эрэгтэй хүн бүх бие нь хөхөрч, амьсгалах чадваргүй болсон байсан тул бусад хүмүүс анхны тусламжийг түргэн шуурхай хүргэж амь насыг нь аварсан байна.

Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд гол усанд нийт 22 хүн нас барсан байна. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байгааг албаны хүмүүс анхааруулж байна. Иймд ард иргэдийг аялж, зугаалах үедээ сонор сэрэмжээ алдахгүй, зөв боловсон аялж зугаалахыг уриалжээ.

ШӨХТГ-аас түргэвчилсэн оношлуур баталгаатай эсэхийг шалгана
ШӨХТГ-аас түргэвчилсэн оношлуур баталгаатай эсэхийг шалгана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.