Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Лүн сум орчим усны түвшин 22 см нэмэгдэж, үерийн түвшинг 17 см давсан тул сонор сэрэмжтэй зорчино уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу долоодугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар Туул гол Лүн сум орчим усны түвшин 22 см нэмэгдэж үерийн түвшинг 17 см давсан байна. Энэ талаар ОБЕГ-аас мэдээлсэн бөгөөд,

"Хараа гол Дархан хот, Баруунхараа сум ормоор усны түвшин өмнөх өдрийн 08:00 цагийн ажиглалтаас хойш 19-22 см буурсан ч үерийн түвшинг 10-55 см даван үерлэсэн хэвээр байна.

Орхон, Сэлэнгэ голууд Сүхбаатар сум орчмоор усны түвшин 15-35 см нэмэгдэн үерийн түвшинг 50-100 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна" гэв.

ШУУД: Засгийн газрын шийдвэрээр Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдлаа
ШУУД: Засгийн газрын шийдвэрээр Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдлаа
 
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас  шинэ амбулаториор үйлчлүүлнэ
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас шинэ амбулаториор үйлчлүүлнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц