Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүн угтав.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана.

Соёлын сайд Ч.Номин “What3Words” компанийн Гүйцэтгэх захирал Крис Шелдриктэй уулзаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Соёлын сайд Ч.Номин “What3Words” компанийн Гүйцэтгэх захирал Крис Шелдриктэй уулзаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 0 хэм, цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 0 хэм, цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.