Соёлын сайд Ч.Номин өнөөдөр “What3Words” компанийн Гүйцэтгэх захирал Крис Шелдриктэй уулзаж, Английн “What3Words” компани болон соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Улаанбаатар хотноо 2023 оны 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн чуулган”-ы үеэр Соёлын яам болон “What3words limited” хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Соёлын сайд Ч.Номин, “What3Words” компанийн Гүйцэтгэх захирал Крис Шелдрик нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол орны түүхэн дурсгалт газрууд болон соёлын өвийг харуулсан чухал байршлуудыг газрын зураг дээр харагдах байдлыг сайжруулах, тэдгээрийг газрын зургаас хялбархан олох боломжтой болж байна.