Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биокомбинатад усанд автсан байршлаас 212 хүнийг нүүлгэн шилжүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна. Тэрбээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинат ТӨХХК орчимд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:

-Туул голын усны түвшин доошилсон. Гэхдээ хөрсний усны түвшин буугаагүй, голын орчимд хоёр метр хүрээд байна. Тэгэхээр усыг нь шавхахад цаг хугацаа орно. Ер нь нийслэлийн хэмжээнд 480 км урт далан байгуулж байж, хотын иргэдийг үер усны аюулаас хамгаална гэсэн тооцоолол бий. Нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад далан барьж буй. Гэхдээ тооцооллоор гаргасан энэ тоонд хүрэхгүй хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Үүсээд буй үерийн нөхцөл байдалд мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд, судлаачдын зөвлөмжийг авч, хамтарч ажиллаж, зохих арга хэмжээг авч байна. Ер нь яг голуудын гольдролын бүсэд 12 мянган айл өрх байна. Үүн дээр орон сууцны хорооллуудыг нэмбэл чамгүй тоо гарна. Тэгэхээр эдгээр иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд голын ай сав, гольдролд барилга барих, иргэд суурьшуулах асуудлыг шийдэх нь чухал. Үер усны аюул цаашид ч тохиож болох учир далан, хамгаалалтын байгууламжийн тооцоо, судалгааг яаралтай гаргаж, бүтээн байгуулалтыг асуудлыг дараагийн түвшинд танилцуулж хэлэлцэнэ хэмээсэн юм.

Хохирол, эрсдэлийн үнэлгээ хийхийг үүрэг болгов

Биокомбинат орчимд усанд автсан байршилд 68 айл байснаас 212 хүнийг, Сонгинын амралтад амарч байсан иргэдийг эрсдэлтэй бүсээс гаргаад буй. Эдгээрээс 35 иргэнийг 10 дугаар сургуульд түр байрлуулсан юм. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар эдгээр иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Иргэд орон гэргүй болж, хохирол амссан тул сэтгэл зүйн хувьд хүнд байгаагаа онцолж байлаа. Гэхдээ эмчийн тусламж авч, түр байрлуулсан сургуулийн захирал, жижүүр иргэдэд санаа тавьж, шаардлагатай үйлчилгээг нь үзүүлж буйд талаар талархснаа илэрхийлж байв. Түүнчлэн энэ байршилд газар зардаг иргэн цөөнгүй байгаа тул асуудлыг шалгаж өгөхийг хүслээ. Хотын дарга хохирол, эрсдэлийн үнэлгээ хийхийг үүрэг болгов.

Хараа голын гүүр нурсан тул Дархан, Эрдэнэ, Сэлэнгэ аймаг руу явах иргэд Ширээ нурууны гүүрээр зорчих шаардлагатай
Хараа голын гүүр нурсан тул Дархан, Эрдэнэ, Сэлэнгэ аймаг руу явах иргэд Ширээ нурууны гүүрээр зорчих шаардлагатай
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.