Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хараа голын гүүр нурсан тул Дархан, Эрдэнэ, Сэлэнгэ аймаг руу явах иргэд Ширээ нурууны гүүрээр зорчих шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

No photo description available.Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших Хараа голын 135 урттай гүүр нурсан. Түүнчлэн Дархан-Эрдэнэт чиглэлийн автозамын 12 дахь км-т буюу Дарханаас Эрдэнэт рүү салдаг уулзварын урд талд Сайханы гүүрийн ойролцоо Хараа гол зорчих хэсгийн дээгүүр давсан тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хязгаарлаж, зам хаасан.

Тус чиглэлийн хөдөлгөөн Ширээ нурууны гүүрээр үргэлжилж байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун, авто замын хѳдѳлгѳѳн хэвийн үргэлжилж байгаа ч цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг сайтар сонсож, баталгаат зам, гүүрээр зорчихыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.

Э.Шижир: Кью Эс Си компани төрд Өргүй. Харин бид Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс АВЛАГАТАЙ
Э.Шижир: Кью Эс Си компани төрд Өргүй. Харин бид Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс АВЛАГАТАЙ
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.