Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Үерийн усанд боогдсон 212 иргэнийг нүүлгэн шилжүүлж, далан босгож хамгаалалт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

No photo description available.Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх саран” сувиллын газар болон түүний ойр орчимд үерийн улмаас боогдсон нийт 212 иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Нүүлгэн шилжүүлэх ажилд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын нийт 60 гаруй алба хаагч, 12 автомашин, хоёр завьтайгаар оролцлоо.

Мөн үерлэсэн байршлуудад чиг үүргийн болон хороодын ажилтан, албан хаагчид хамтран хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, үүссэн лаг, шаврыг хусаж цэвэрлэх, усанд автсан хэсэгт үерийн далан босгон хамгаалалт хийн ажиллаж байна.

Туул голын усны түвшин 23 см багассан байна
Туул голын усны түвшин 23 см багассан байна
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.