Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Инфляцын түвшин 10.6 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны үнэ 18.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ

Огноо
Унших
1 минут 10 секунд

Инфляци хоёр оронтой тоо руу орлооИнфляцын түвшин 2023 оны зургаадугаар сард 10.6 хувьтай гарчээ. Ингэхдээ хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.6 хувь, өмнөх оны эцсээс 7.1 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсөхөд:

-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувь,

-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,

-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь,

-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,

-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувь,

-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,

-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь,

-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Д.Сумъяабазар: Усанд автсан барилга байгууламжид эрсдэлийн үнэлгээ хийсний дараа хүчитгэх зэрэг арга хэмжээг шат дараатай авна
Д.Сумъяабазар: Усанд автсан барилга байгууламжид эрсдэлийн үнэлгээ хийсний дараа хүчитгэх зэрэг арга хэмжээг шат дараатай авна
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна