Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн ЭМТ: Гэдэсний халдвараас СЭРГИЙЛЬЕ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Үер усны түвшин нэмэгдэж, нийслэлийн зарим хэсэг усанд автаж буй энэ үед Гэдэсний халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Цусан суулга, гэдэсний балнад, хеликобактери, кампилобактерийн халдвар, сальмонеллез, эшерихоколийн халдвар, хепатитын А, Е вируст халдвар, хиамдал, холер зэрэг өвчнүүдийн үүсгэгч бичил биет нь хүний биед хоол боловсруулах замаар нэвтрэн орж өвчин үүсгэдэг.

Эдгээр өвчин үүсгэгч нян, вирус нь өвчтэй хүн болон нян тээгчдийн өтгөн ялгадсаар гадаад орчинд тархаж ус, хүнс, сав, суулга, эд материал, бохир гap зэргээр дамжин амаар орж, хоол боловсруулах эрхтнийг гэмтээн халуурах, гүйлгэж суулгах, бөөлжих зэргээр өвчлүүлдэг учир гэдэсний халдварт өвчин гэж нэрлэдэг.

Их хэмжээний бороо орж байгаатай холбогдуулан орчны бохирдол ихсэж гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд АЮУЛГҮЙ ХООЛ ХҮНСНИЙ 5 түлхүүр зарчмыг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Эх сурвалж: СХД-ийн ЭМТ

ЗАХИРАМЖ: Үерийн улмаас Натураас Нарны зам, Сэлбэ, Дунд гол зэрэг зарим замуудыг ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар хаалаа
ЗАХИРАМЖ: Үерийн улмаас Натураас Нарны зам, Сэлбэ, Дунд гол зэрэг зарим замуудыг ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар хаалаа
 
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.