Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв нь хүн амынхаа эрүүл мэндийн энхийн манаанд оюун ухаан, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан зүтгэж эрүүл мэндийн салбараа түүчээлэн 2023 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Нийслэлийн “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч дэд байр эзэлсэн байна.
Нийслэлийн шилдэг эмчээр Хавдар, хөнгөвчлөх эмчилгээний эмч Б.Мөнхбаяр, сүрьеэгийн их эмч Г.Батхишиг, дурангийн их эмч Б.Болортуяа, 28 хорооны Арвин мэнд өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Т.Ганцэцэг, 18, 23 хорооны Гурван жаргал хайрхан өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Р.Гал-Эрдэнэ нар, Нийслэлийн шилдэг сувилагч тусгай мэргэжилтнээр мэдрэлийн өвчин судлалын тасгийн аргазүйч сувилагч Г.Ганчимэг, гэмтэл мэс заслын боолтын сувилагч Б.Эрдэнээ, лаборант С.Мөнхжаргал, 6 хорооны Гурванцүүр өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Батчимэг, 7 хорооны Энхийн-Өргөө өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Сүрэнпагма, Нийслэлийн шилдэг ажилтнаар мэдээлэл бүртгэлийн ажилтан Л.Оюунчимэг, Сувилагч Б.Цэцгээ, Угаагч Р.Оюунсанаа, 26 хорооны Эхэн босго өрхийн эрүүл мэндийн төвийн хөтөч Д.Байгалмаа, 4 хорооны Наран манал өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Б.Алимаа нар тодорчээ.