Улаанбаатар хотод үргэлжлэн орж буй борооноор БЗД-ийн 25 дугаар хороо Дунд, Сэлбэ гол үерлэжээ. Үүний улмаас урд шөнө Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн далан сэтэрсэн байна. Улмаар голын эрэг дагуух Сэлбэ хотхон үерт автаж, хотхоны грашууд усанд автжээ.
Тиймээс албаны хүмүүс шуурхай ажиллаж, машинуудыг холдуулж, усыг соруулах, шороогоор далан барих ажлуудыг хийж байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, зарим замуудыг тодорхойгүй хугацаагаар хаажээ.