Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Улс төрийн намын тухай хуулийг эцэслэн батлах бэлтгэл ажлыг хангуулахаар ТББХ руу шилжүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

Сүүлийн гурван парламент дамжин яригдаж байгаа Улс төрийн шинэчлэлийн гол хуулиудын нэг бол Улс төрийн намын тухай хууль юм. Тиймээс өнөөдөр УИХ-ыэ чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийн эцсийн хэлэлцгийг хийж зарчмын зөрүүтэй нийт 11 саналаар санал хурааж, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл ажлыг хангуулахаар ТББХ руу шилжүүллээ.

Уг хуульд Монголын Улс төрийн орчны санхүүжилтийг шилэн болгох, авлигын болон эрх мэдлээ урвуулан ашиглах үзэгдлийг таслан зогсооход чиглэсэн заалтууд орсон бөгөөд, хоёр удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд оролцоогүй улс төрийн намыг идэвхгүй болгох гэсэн бүлэг заалт хуулийн төсөлд оруулж өгсөн бөгөөд харин намын санхүүжилтийн тухайд сонгуульд санал өгсөн сонгогчдын 2 хувийн саналыг авсан намд төсвөөс санхүүжилт олгох эрх үүсэх бөгөөд харин 1 хувийн санхүүжилт авсан тохиолдолд мөнгөн бус дэмжлэгийг төрөөс үзүүлнэ хэмээн заажээ.

Уг хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өрөн барьсан юм. ЕТГ-ын дарга Я.Содбаатар хуулийн төслийг УИХ-д өргөн барих үеэрээ тэрбээр "...хатуу гишүүнчлэлийн асуудлыг ялангуяа парламентад суудалгүй намуудаас нэлээд хүчтэй тавьж байсан. Тиймээс энэ удаагийн улс төрийн намын шинэчилсэн найруулгад гишүүдийг хоёр хувааж үзэхээр заалт оруулсан. Нэгдүгээрт, намын гишүүн буюу намын жинхэнэ гишүүн гэж байна. Намын жинхэнэ гишүүн бол намын үзэл баримтлалаар нэгдэж хамгийн гол нь гишүүний татвараа төлдөг. Намын дотоод сонгуульд саналын эрхтэй оролцдог. Намаас томилогдох албан тушаалд явдаг энэ гишүүдийг намын жинхэнэ гишүүн гэдэг томьёоллоор явж байгаа.

Хоёрдугаарт намын дэмжигч гишүүн гэж байна. Энэ нь Намын үзэл баримтлал, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүд юм. Дэмжигч гишүүдийг татвар төлөхийг заавал шаардахгүй. Намын дотоод сонгуульд заавал саналын эрхтэй оролцохыг шаардахгүй байхыг зохицуулсан.

Тиймээс өнөөдөр намуудад байгаа гишүүнчлэлийг бид хоёр хувааж үзэж байна. Агуулгаараа хатуу гишүүнчлэлээсээ татгалзах алхмыг хуульд хийсэн гэж ойлгож болно" хэмээсэн байдаг.

Б.Пүрэвдорж: Байгууллагуудын зөрүүтэй гарсан урсгал зардлын мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй байна
Б.Пүрэвдорж: Байгууллагуудын зөрүүтэй гарсан урсгал зардлын мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй байна
 
ГССҮТ: Хоёр хоногт 44 хүн хальтирч унасны улмаас хүнд болон хөнгөн бэртэл авчээ
ГССҮТ: Хоёр хоногт 44 хүн хальтирч унасны улмаас хүнд болон хөнгөн бэртэл авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.