УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ урсгал зардал чинь хэтрээд байна. Тэр нь дандаа дарга наррын зардал болж хувираад байна Би 2012-2016 оны хооронд Гадаадын иргэн харъяатын газрын даргаар ажиллаж байсан. Тэгэхэд манай нийт зардлын 85 хувь нь цалингын зардал байсан. Үлдсэн 15 хувь нь урсгал зардал байсан. Одоо энэ байгууллагын нийт зардлын 75 хувь нь цалингын зардал байгаа. 23 хувь нь урсгал зардал байгаа. Нэг байгууллага дээр ийм өндөр атал нийт зардлын 81 хувь нь урсгал зардал байна гэж дүгнэж байгаа нь асуудал дагуулж байна. Яагаад байгууллагуудын зардал зөрүүтэй гараад байгаа юм. Энэ мөнгө хаашаа яваад байна вэ гэдэг нь сонин.