Улсын дээд шүүхийн квотоор ҮХЦ-д дөрвөн хүн нэрээ дэвшүүлэхээр материалаа өгсөн. Тодруулбал, Хуульч Б.Гүнбилэг, Ч.Тунгалаг, Н.Отгончимэг, М.Эрдэм-Ундрах нар санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн байдаг.
Тэгвэл хуульч Б.Гүнбилэг нэрээ татаж буйгаа цахим хуудсаараа мэдээллээ. Тэрбээр "Надтай өрсөлдөх хуульч Ч.Тунгалаг, Н.Отгончимэг, Х.Эрдэм-Ундрах нар гурвуулаа эмэгтэйчүүд. HeForShe буюу эрчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө гээд өөрөө яваад, бусдыг уриалаад байгаа хуульч хүний хувьд энэ гуравтаа зай тавьж өгч, нэрээ татахаар шийдлээ.
Эмэгтэйчүүдийн манлайлал чухал. Төр засгаасаа авахуулаад, нийгмийн салбар бүрт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал өндөр байх ёстой.
Намайг Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгчөөр сонгоход эмэгтэй хуульчдын оролцоо их байсан. Ажиллаж байхад ч үргэлж нэмэр түшиг болж байсан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье" гэжээ.