Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар цэвэрлэгч, ачигчаас Зам тээврийн, хөгжлийн яамны сайд боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд


Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын сайд нарын нэрсийг баталсан. 

Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу шинээр томилогдох сайд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-д танилцууллаа. 

Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлж томилогдох болсон Л.Халтар 1983 онд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн худалдааны баазад ачигч хийж байжээ. 

Л.Халтар нь Ховд аймгийн Дарви суманд 1965 онд төрсөн. Ам бүл 4, Дээд боловсролтой.

Төгссөн сургууль:

1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн.
1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер;
1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер мэргэжлээр тус тус төгссөн;
1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан

Ажилласан байдал:

1983-1985 онд УБТЗ ХНН-ийн ажилтан;
1990-1992 онд УБТЗ ХНН-ийн техникумд инженер багш;
1992-1993 онд УБТЗ ХНН-ийн /АБТЭМА / Ачиж буулгах ангийн орлогч дарга;
1993-2006 онд УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал;
2006-2015 онд УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга;
2015-2017 онд УБТЗ ХНН-ийн Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга;
2017 оноос 2018 он хүртэл УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан.

“Жи тайм”-ын гэх хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов
“Жи тайм”-ын гэх хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.