Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдаас гадна давхар дээлтэй дөрвөн УИХ-ын гишүүн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 42 секунд

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын сайд нарын нэрсийг баталсан. 

Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу шинээр томилогдох сайд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-д танилцууллаа. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрөв хүртэл гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохыг хуульчилсан. Тэгвэл ямар дөрвөн эрхэм давхар дээлтэй болж байгааг танилцуулж байна. 

    1. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 

Төгссөн сургууль, мэргэжил: 
  • 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
  • 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
  • 2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
  • 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр
Ажилласан байдал:
  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
  • 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2. Сангийн яам Ч.Хүрэлбаатар: 

Төгссөн сургууль, мэргэжил: 

  • 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
  • 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 

  • 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
  • 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч
  • 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
  • 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Д.Сарангэрэл : 

Төгссөн сургууль, мэргэжил: 

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал: 

  • 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
  • 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
  • 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
  • 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
  • 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
  • 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
  • 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
  • 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
  • 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
  • 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд

4. Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар: 

Төгссөн сургууль, мэргэжил: 

  • 1996 онд 48 дугаар дунд сургууль
  • 2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
  • 2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
  • 2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
  • 2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
  • 2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

Ажилласан байдал: 

  • 2000-2007 онд Орхон их сургуульд багш
  • 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
  • 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
  • 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
Баянхонгор аймагт гэр шатаж хоёр иргэн амь насаа алджээ
Баянхонгор аймагт гэр шатаж хоёр иргэн амь насаа алджээ
 
Боловсрол, Хүүхэд гэр бүлийн салбар нягт уялдаатай ажиллана
Боловсрол, Хүүхэд гэр бүлийн салбар нягт уялдаатай ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.