Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ: Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр ҮХЦ-ийн гишүүнээс нь чөлөөллөө

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д ирүүлжээ.

Тэрбээр 2018 онд ҮХЦ-ийн гишүүнээр томилогдож байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар дурдаж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан аж. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүний хүсэлтийг дэмжиж, УИХ-д оруулж ирсэн байна. Ц.Нанзаддоржийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

С.Одонтуяа: Малчдын НДШ-ийг төр хөнгөлөх ёсгүй. Зүүний нам гэхээрээ зүүн, баруунгүй цацаж болдог гэж ойлгоод байх шиг байна
С.Одонтуяа: Малчдын НДШ-ийг төр хөнгөлөх ёсгүй. Зүүний нам гэхээрээ зүүн, баруунгүй цацаж болдог гэж ойлгоод байх шиг байна
 
Дөрвөн улирлын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшилд  6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно