Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БУЛГАН АЙМАГ: Цахилгааны гэмтлийг янзлахаар 150 гаруй албан хаагч, 30 гаран техник хэрэгсэлтэй ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнгөрсөн ням гарагт 19 тулгуур унаснаас болж, 82 сум цахилгаангүй болсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх замд 110кВ-ын нийт 19 ширхэг тулгуур унаж, үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нийт 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байгаа юм.

Мөн Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 сарын 25-ний өдрийн 15:44 минутад болсон хүчтэй салхи борооны улмаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний эзэмшлийн Булган аймгаас Хархорин чиглэлийн 100/110 квт-ын 463-487 хүртэлх 24 төмөр бетон тулгуурт гэмтэл гарсан.

Уг гэмтлийг засахаар "ЦДҮС" ТӨХК-ний 6 салбараас 150 гаруй албан хаагчид 30 гаран техник хэрэгсэлтэй гэмтлийг арилгах, унасан тулгуурыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Ш.Сайхансамбуу “Ардын намын чуулган“ нам байгуулж, УДШ-д бүртгүүлэхээр өргөдөл өгчээ
Ш.Сайхансамбуу “Ардын намын чуулган“ нам байгуулж, УДШ-д бүртгүүлэхээр өргөдөл өгчээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.