
ОХУ-аас нийлүүлдэг эрчим хүчинд гэмтэл гарсны улмаас баруун аймгуудын ихэнх хэсэг цахилгаангүй болоод байсан. Тэгвэл урьдчилсан мэдээллээр гэмтэл гарсан цэгийг тодорхойлсон бөгөөд гэмтлийг засварлахаар засварын бригад ОХУ-ын Кызыл хотоос хөдөлсөн байна.
Гэмтлийг бүрэн арилгах хүртэл хугацаанд Дөргөний УЦС-аас 1-р зэргийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түр хангаж байна.