УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нам байгуулжээ. Тэрбээр Ардын чуулган намыг үүсгэн байгуулж, түүнийгээ бүртгүүлэхээр /2023.06.23/ Улсын Дээд шүүхэд хандсан байна.
Энэ талаар Улсын Дээд шүүхийн албан ёсны сайтад "Улсын дээд шүүхэд иргэн Ш.Сайхансамбуугаас 2023 оны 06 сарын 23-ны өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Ардын чуулган нам /АЧН/ үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна" гэжээ.