Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: 1 сая жуулчнаасаа 231 мянгыг нь хүлээж аваад буй Монголын хамгийн том проблемыг ЖОРЛОН гэж нэрлэжээ

Ангилал
Visual toim
Огноо
Унших
8 минут 34 секунд

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг аялал жуулчлалын салбар дангаараа бүрдүүлдэг. Цар тахлаас үүдэн "хүнд" цохилтод орсон тус салбарыг Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан билээ. Үүнийхээ хүрээнд нэг сая жуулчин хүлээж авах өөдрөг зорилтыг ч дэвшүүлээд буй. Хэдийгээр аялал жуулчлалын стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадны жуулчдыг татахад анхаарч эхэлсэн боловч тус салбарыг тойрсон асуудлууд чихнээс хонх уясаар ирсэн. Тэгвэл бид жуулчдын дунд түгээмэл тулгардаг асуудлууд болон зарим сонирхолтой статистикийн хүрээнд энэ удаагийн визуал тоймоо бэлтгэн хүргэж байна.

-Нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан манай улсад өнөөдрийн байдлаар 231 мянган жуулчин ирээд байна-

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан манай улсыг зорин ирэх жуулчдын тоо 2020-2021 онуудад эрс буурсан. Гэсэн хэдий ч Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Зарим судлаачид энэ зорилтыг хэт өөдрөг хэмээн харж байгаа боловч өргөн агуулгаараа аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох чиглэлд гарц болно хэмээн харж буй хүмүүс ч бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улс 231 мянган жуулчинг хүлээн аваад байна. Өнгөрөгч зургаадугаар сарын 23-ны өдөр л гэхэд манай улсад 2464 жуулчин иржээ.

-ОХУ, БНХАУ-ын жуулчид Монгол Улсад хамгийн их ирдэг-

Эх сурвалж: БОАЖЯ

Өнөөдрийг хүртэл ирсэн жуулчдыг улсаар авч үзвэл, манай хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын иргэд хамгийн өндөр хувийг эзэлж байна. Тухайлбал, ОХУ-ын 112 мянга, БНХАУ-ын 42 мянган аялал жуулчлалын чиглэлээр манай улсад "саатжээ". Жуулчдын 75.5 хувь нь визгүй орнуудаас зорчин ирж буй бөгөөд визний нөхцлөөс түр чөлөөлөөд буй улсуудаас 9185 иргэн иржээ.

-Нэг жуулчин Монгол Улсаар аялахад дунджаар 1964 ам.доллар зарцуулдаг-

Эх сурвалж: МОНГОЛ УЛСАД АЯЛЖ БУЙ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН ЗАРДЛЫН ТҮҮВЭР СУДАЛГАА

Монголбанк жил бүр төлбөрийн тэнцлийн статистикийн аялал жуулчлалын дансны орлогын гүйцэтгэлийг тооцохын тулд гадаадын жуулчдын Монгол Улсад аялахдаа зарцуулж буй дундаж зардлыг тодорхойлох зорилгоор зардлын түүвэр судалгааг гүйцэтгэдэг. Тус судалгааг хамгийн сүүлд 2019 онд хийж гүйцэтгэжээ. Тэгвэл судалгааны дүнгээр гадаадын жуулчид манай улсад дунджаар 9-21 хоног аялдаг бөгөөд хонох хугацаандаа 1964 ам.долларыг зарцуулдаг байна.

-СУДАЛГАА: Жуулчдын 53 хувь нь манай улсад ирэхдээ ноос ноолууран бүтээгдэхүүн худалдан авдаг-

"Аялал жуулчлалын статистик мэдээлэл 2020" судалгааны материал

Аяллаа өөрөө зохион байгуулсан жуулчин тээврийн зардалд 421 ам доллар, байр сууцанд 400 ам доллар, хоол унданд 246 ам доллар, бусад үйлчилгээнд 272 ам доллар зарцуулжээ. Жуулчны компаний аяллыг худалдан авсан жуулчин бусад бараа бүтээгдэхүүний худалдан авалтанд дунджаар 319 ам доллар зарцуулдаг байна. Ийнхүү худалдан авалт хийхэд нийт жуулчдын 50 гаруй нь ноос, ноолууран бүтээгдэхүүн худалдан авчээ. Тус жагсаалтад багтаагүй бусад зүйлд морин хуур, хөгжмийн CD, DVD, нум сум, шагай, шоколад, гоёл чимэглэл, Монгол цай, зөгийн бал, Чингис архи, ил захидал, морьны тоног хэрэгсэл зэргийг нэрлэжээ.

-СУДАЛГАА: 10 жуулчин тутмын нэг нь монгол хүмүүсийн хандлагад сэтгэл дундуур үлджээ-

Монгол банк, АЖХТ хамтарсан судалгаа - 2019 он

1500 орчим жуулчныг оролцуулан аяллын сэтгэл ханамжийг судлахад судалгаанд хамрагдагсдын 79 хувь нь Монголд байх хугацааныхаа сэтгэл ханамжийг нийт, аюулгүй байдал, хүмүүсийн хандлага, тур оператор ба агентын гүйцэтгэл, байр сууц, хоол, газрын тээвэр, зочлох газрууд, үйлчилгээний ажилтнууд гэсэн дараалаар 1-4 хүртэл үнэлж, судалгаанд оролцсон байна. Монголд бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байгаа гэж 38 хувь хариулжээ. 56 хувь нь хүлээлтээс арай дээр байсан гэсэн бол 5 хувь нь хүлээлтээс доор байсан гэжээ. Мөн түүнчлэн дээрх инфографикт тусгасан асуудлыг хөнджээ.

-2022 онд аялалын жуулчлалын салбараас олсон "АШИГ"-

Эх сурвалж: Монголбанк

Монгол Улс 2022 онд аялал жуулчлалын салбараас 232 сая ам.доллар олсон. Үүнд, эмчилгээ, боловсрол, аялал жуулчлал, албан томилолт багтана. Харин зөвхөн аялал жуулчлалаараа дамжуулан 191 сая ам.долларыг олсон байна.

-Орлогоос давсан ЗАРЛАГА-

Эх сурвалж: Монголбанк

Манай улсын иргэд урин дулааны улирал гэлтгүй бусад улиралд ч гадагш аялахаар ихээр зорчдог. Энэ чиглэлд манай улс 358 сая ам.доллар "алджээ". Өөрөөр хэлбэл, 100 гаруй сая ам.долларын алдагдал хүлээжээ.

-Монголд аялахад хамгийн их хүндрэл учирсан асуудлыг нэгдүгээрт "Нийтийн ариун цэврийн өрөө бохир, олдоцгүй" гэж эрэмбэлжээ-

Монголд аялахад хамгийн их хүндрэл учирсан асуудлыг эрэмбэлнэ үү гэсэн асуулгад нийт судалгаанд хамрагдагсдын 70 гаруй хувь нь хариулжээ. Ийнхүү эрэмбэлэхэд хамгийн хүндрэлтэй асуудал нь ариун цэврийн өрөө байсан байна. Дээрхээс гадна аяллын зохион байгуулалт тааруу, чөлөөт цаг, амрах боломж гардаггүй, аяллын хөтөлбөр, хийх зүйлс хэмээн эрэмбэлжээ. Эдгээр асуудлууд аль улсын, хэдэн настай, ямар зорилгоор ирсэн болохоос үл хамааран нийтлэг хүндрэл болжээ. Үүнээс гадна гэр баазын ариун цэврийн байдал, цагаан хэрэглэл, халуун ус, тог цахилгааны хүртээмжтэй байдлыг нэрлэсэн байна. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ажилтан, ажилчдын гадаад хэлний мэдлэгийг хүндрэл учруулдаг гэжээ

-114 сая удаа Монгол руу аялах талаар хайлт хийжээ-

“Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүл 2019

Амадеус системийн судалгаагаар 2018 онд олон улсад давтагдсан тоогоор 114 сая удаа Монгол руу аялах талаар онлайн хайлт хийсэн байна. Үүний 21 сая нь БНСУ, 13 сая нь БНХАУ-аас байгаа юм.

-Нэг сая жуулчин авах зорилгодоо хүрвэл 66 мянган ажлын байр бий болно-

2020 ОНД НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖ БУЮУ “20.1 САЯ” ХӨТӨЛБӨР

Таван богд групп “Түүхэн аялал жуулчлал - Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганы үеэр "2020 онд нэг сая жуулчин хүлээн авах боломж буюу “20.1 сая” хөтөлбөрийг танилцуулж байжээ. Энэ үедээ өнөөдрийн бидний зорилт болгон тавиад буй нэг сая жуулчин хүлээн авах боломж, түүнийг даган гарах үр дүнгийн талаарх судалгааг танилцуулсан байдаг. Тус судалгаандаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд даган гарах ажлын байрны тооцооллыг дээрх байдлаар хийжээ.

Харин нэг сая жуулчин хүлээж авах зорилтдоо хүрвэл эдийн засгийн хувьд хүртэх өгөөжийн талаар дараах байдлаар тооцоолсон аж.

-Нэг сая жуулчин хүлээн авах зорилтдоо хүрвэл...-

2020 ОНД НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖ БУЮУ “20.1 САЯ” ХӨТӨЛБӨР

Улаанбаатарт +24 хэм дулаан, бага зэргийн бороотой
Улаанбаатарт +24 хэм дулаан, бага зэргийн бороотой
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.