Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдын харьяанд Биеийн тамир, спортын улсын хороог байгуулахаар болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Ерөнхий сайдын шууд харьяанд Биеийн тамир, спортын асуудлыг хариуцах "Биеийн тамир, спортын үндэсний хороо"-г шинээр байгуулахаар болжээ. 

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу долдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. 

Үндсэн хуулийн 39.3-т "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ" хэмээн заасан байдаг.

Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэж байна. Дээрх бүтцэд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 яамтай байхаар санал оруулжээ. Мөн БСШУСЯ-ны бүтцийг өөрчилж Соёлын яамыг шинээр байгуулахаар болсон байна. Мөн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд, түүний харьяанд Биеийн тамир, спортын үндэсний хороог шинээр байгуулахаар болсон байна. 

Их дээд сургуулиуд элсэлтээ цахимаар зохион байгуулна
Их дээд сургуулиуд элсэлтээ цахимаар зохион байгуулна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга