Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр зарим үйл явдлын мэдээллийг хүргэе.

09.00 цагт, МУИС-ийн номын санд: “Нүүдэлчдийн ёс зүй, соёлын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт болно. Хурлаар 26 орны 80 илтгэгч Төв, дотоод Ази төдийгүй дэлхий хэмжээн дэх нүүдэлчдийн нийгэм, соёлын өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ. Утас: 8683-9922, 8911-2293.

10.00 цагт, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана.

10.00 цагт, "Блю Скай" зочид буудалд: Европын холбоо болон ДЭМБ-аас хэрэгжүүлсэн “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэнэ. Утас: 9984-5212.

10.00 цагт, Монголын Хөрөнгийн биржид: “Бичил эй би эс актив ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ.

11.00 цагт, “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн аваргын сорилийг дэмжиж Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт, “ЗМ” сонины мэдээллийн төвд: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд тус аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос үүдэлтэйгээр аюулгүй байдалд хамаарах сөрөг үр дагавруудын талаар Тагнуулын ерөнхий газарт хандан хэвлэлийн хурал зарлажээ.

ШӨХТГ: “Моносфарм трейд” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолоо
ШӨХТГ: “Моносфарм трейд” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолоо
 
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.