Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 3 дугаар Хуралдаан өчигдөр болж, эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоох судалгааг хэлэлцсэн байна. Уг зах зээлд хийсэн судалгааг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариулт авсан аж.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар “Моносфарм трейд” ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
ШӨХТГ-ын хуралдаанаар "Моносфарм трейд” ХХК-ийг эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож шийдвэрлэлээ. pic.twitter.com/7DmzGBIsUs
— Manduul Nyamandeleg (@manduuln) June 22, 2023
Мөн өнгөрөгч 2022 онд тус зах зээлд 131 аж ахуй эрхлэгч эмийн импорт, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулснаас нэр бүхий 10 аж ахуй эрхлэгч 80 хувийг нийлүүлжээ. Үүнээс “Моносфарм трейд” ХХК дангаар импортын эмийн зах зээлийн 46.4 хувийг нийлүүлсэн байна.