Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Төр жил бүр 950 тэрбум төгрөгөөр программ хангамжийн худалдан авалт хийдэг ч системүүд нь хоорондоо холбогддоггүй, тиймээс төр цаашид систем хөгжүүлэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Төр цаашид систем хөгжүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг давхардуулж хийдэг биш зөвхөн бодлогоо тодорхойлно. Программ хангамжийн их дэлгүүрийг байгуулсан. Энд 380 гаруй бүтээгдэхүүнийг хувийн хэвшил тавьсан. Төр жил бүр 950 тэрбум төгрөгөөр программ хангамжийн худалдан авалт хийдэг ч системүүд нь хоорондоо холбогддоггүй. Тиймээс хувийн хэвшил өөрөө хийж тавиад түүнийг нь төр худалдан авдаг болох чиглэлийг өгч байгаа" гэлээ.

Х.Булгантуяа: Нэгдүгээр сараас хойш хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно
Х.Булгантуяа: Нэгдүгээр сараас хойш хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.