Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Нэгдүгээр сараас хойш хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 51 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцуулав. Энэ үеэр тэрбээр "Энэ удаагийн төсвийн тодотголоор иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг нөхөн олгох, цаашид хүүхэд бүрт олгохоор шийдвэрлэсэн.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдвэрлэгдсэн. Долоодугаар сараас бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоно. Дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Өмнө нь авч байсан дансаар шууд орно.

Харин өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байсан хүүхдүүдийн мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно" гэлээ.

С.Баяр: Гадаад хэл сурах нь усанд сэлж сурахтай адил. Орж байж л сурна
С.Баяр: Гадаад хэл сурах нь усанд сэлж сурахтай адил. Орж байж л сурна
 
НОМЫН БАЯР: СЕХ-ны асраар зочилж, “САНАЛЫН ХУУДАС“-ны загвартай танилцах боломжтой
НОМЫН БАЯР: СЕХ-ны асраар зочилж, “САНАЛЫН ХУУДАС“-ны загвартай танилцах боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.