Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгосоос шинээр оруулж ирэх 650 автобус 11 дүгээр сарын 1 гэхэд 100 хувь нийлүүлэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан өнөөдөр /2023.06.20/ боллоо. Хуралдаанаар тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID систем нэвтрүүлэх ажлын явц, авто замын хөдөлгөөн зохион байгуулалт, удирдлагыг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлэх, нийтийн тээвэрт чөлөөлөх 1-р эгнээг Улаанбаатар хотын бусад гол замууд дээр нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар 2023 ондоо багтаан нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 90 хүртэлх хувьд хийхээр ажиллаж байгаа талаар мэдээлсэн юм. Тодруулбал, эхний ээлжийн 20 цахилгаан автобус орж ирсэн. Мөн дараагийн ээлжинд орж ирэх Солонгос улсад үйлдвэрлэсэн 20 автобус өчигдөр үйлдвэрээс ачигдсан бөгөөд ирэх 7 дугаар сарын эхээр оруулж ирэхээр төлөвлөж буй аж. Ингэснээр 11 дүгээр сарын 1 гэхэд Солонгос улсад үйлдвэрлэсэн Евро 5 стандартын 600, бага оврын 50, БНХАУ-д үйлдвэрлэсэн 150 цахилгаан автобус 100 хувь нийлүүлэгдэж, нийслэлийнхэнд үйлчилж эхэлнэ.

Сэтгэл гутралд орсон эмэгтэй өөрийнхөө хүүхдийг “Таксинаас хүүхэд оллоо“ гэж цагдаагийн байгууллагад худал дуудлага өгчээ
Сэтгэл гутралд орсон эмэгтэй өөрийнхөө хүүхдийг “Таксинаас хүүхэд оллоо“ гэж цагдаагийн байгууллагад худал дуудлага өгчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд