ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга "Өнгөрсөн цаг хугацаанд Эрдэнэт үйлдвэр дээр эрүү болон иргэний хоёр асуудал яригддаг. Эрүүгийн хэрэгт хуулийн байгууллагаас ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ-ыг хохирогчоор татаж, 4 их наяд төгрөг учирсан гэж ярьдаг. АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. 19 оноос хойш 4 дэх жилдээ шалгагдаж байна. Анх Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал нарын хүмүүст хэрэг үүсгэн шалгаж байгаад өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын хэрэгтэй нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Уг хоёр хэргийг нэгтгэснээр мөрдөн шалгах ажиллагаа удаж байна" гэлээ.