Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр хүн итгэхийн аргагүй луйврууд их хэмжээгээр хийгдсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр "Өнгөрсөн долоо хоногоос Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Эрдэнэтийг худалдаж авах процессыг хууль бусаар гардан зохион байгуулсан этгээдүүд хэвлэлээр дамжуулж олон нийтэд буруу ойлголт өгөх ажиллагаа явагдаж байна. Жишээ нь, төр хурааж авах процессыг 7 хоногийн дотор хийсэн гэх ойлголтыг олон нийтэд өгөх гээд байх шиг байна. Төрийн энэ том өмчийг 24 цагийн дотор хувьчилж авснаа өөрсдөө ярихгүй байна. Тиймээс энэ зүйлийг бид ярих ёстой.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 24-хөн цагийн дотор хувьчилж авсан байхад яагаад энэ асуудлыг ярихгүй, хууль хяналтын байгууллага эцэслэн шийдэхгүй байгаа юм бэ. Хуулийн байгууллага шударга ажиллаж байна уу гэх мэт олон асуудлыг бид ярих нь зүйтэй. ЗГХЭГ-аас байгуулагдсан ажлын хэсэг хууль хяналтын байгууллага дээр яваа асуудлын талаар ярилцаж, мэдээлэл авах үеэр "Энэ асуудлыг хойшлуулж, удаашруулах нь луйвар хийсэн нөхдүүдэд ач холбогдолтой" гэсэн асуудлыг ярьж байх шиг байгаа юм. Энэ мэтчилэн хууль бус зүйлийг бид шийдэх ёстой.

Засгийн газар хувийн хэвшлийн үйл ажиллагааг бүрэн дэмжинэ. Засгийн газрын зүгээс "Мэдээлэлд ойрхон давуу тал, улстөрийн эрх мэдлээ ашиглаж, олон түмний өмч хөрөнгийг луйвардаж байгаа үйл явцтай эвлэрэхгүй" гэлээ.

Мөн тэрбээр "Концесс эзэмшигчид төмрийн хүдэр тээвэрлээд экспортод гаргах ажлыг л хийсэн. Үүнд нь хэрэгцээтэй байсан төмөр зам, авто замын бүтээн байгуулалтыг төрийн мөнгөөр хийчихсэн. Үйлдвэрийн өмч хөрөнгийг барьцаанд тавиад Хөгжлийн банкнаас зээл авчихаад Дархан төмөрлөгийн үйлдвэрт нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй" гэлээ.

Бригадын генерал Б.Ууганбаяр Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ
Бригадын генерал Б.Ууганбаяр Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ
 
Б.Жавхлан: Тойргийн гишүүд тойрогтоо мөнгө нэхэж Засгийн газарт шаардсан зүйл огт болоогүй
Б.Жавхлан: Тойргийн гишүүд тойрогтоо мөнгө нэхэж Засгийн газарт шаардсан зүйл огт болоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.