Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын хүүхдийн спортын зуны VII их наадам албан ёсоор эхэллээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 2 секунд

Баянхонгор аймагт Монголын хүүхдийн спортын VII их наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өчигдөр болж галт бамбар албан ёсоор бадамлан асав. Баянхонгорчуудын бахархал болсон “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, үндэсний бөхийн хамгийн залуу начин, чөлөөт бөхийн ОУХМ Энхтүвшингийн Батмагнай нар бамбарыг хамтдаа асаасан юм.

Монголын хүүхдийн “Олимп”-д 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 5000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 10 хоногийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр хуран чуулаад байна. Монгол Улсынхаа нэрийг ирээдүйд олимп, тив, дэлхийд өндөрт өргөх өсвөр үеийн тамирчдын өрсөлдөөн маргаашнаас албан ёсоор эхлэх юм.

БАЙНГЫН ХОРОО: Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсоно
БАЙНГЫН ХОРОО: Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсоно
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.