Улаанбаатар хот, Налайх дүүрэг, нэгдүгээр хороо, Тэрэлжийн “Туул голын гүүр" гэдэг газар “Туул” голын усанд нэг хүний цогцос хөвж байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 18-ны өдрийн 10:28 цагт ОБГ хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 14 км замыг туулан 11:28 цагт очиход иргэн Ш /62 настай, эрэгтэй, Налайх дүүргийн харьяат/-ийн цогцос голын усанд хөвж байсныг 5 минут ажиллан гаргаж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.