Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Эрт илрүүлгийг нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй өвчнүүдийн хүрээнд түлхүү хийх шаардлагатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдалтын явц, үр дүнгийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүүн Ж.Чинбүрэн: Эрт илрүүлгийг бид илүү их өгөөжтэй, оновчтой байдлаар хийе гэвэл нас барах тэргүүлэх шалтгаан болж байгаа өвчнүүдэд түлхүү анхаарах байсан. Тухайлбал, ковид цар тахлын дараах зүрх судасны шигдээс, харвалт, хорт хавдар, бодисын солилцооны өөрчлөлтийг нярай үед нь илрүүлэх шинжилгээнүүдээ түлхүү хийж, ингэхдээ орон нутагт нь хийх нь илүү зөв байх байсан. Эрт илрүүгийг тайлангаас харахад хамгийн идэвхтэй хамрагдсан аймгийг харахаар хүн амынх нь ердөө 2.5 хувь байна шүү дээ. Гэсэн атал 20 аймгийн эрт илрүүлгийн төвийг тохижуулсан, тоног төхөөрөмжөөр хангачихсан гээд ярьж байгаа.

Эрт илрүүлгийн хөтөлбөрөө гаргаад түүнд хамаарах багц үзлэгийн төрлөө тусгачхаад араас нь дэд бүтцийг нь хийж явах нь зөв юм уу. Энэ асуудалд дэд сайд хийж байгаа С.Энхболд хариулах ёстой. Чуулганы нэгдсэн хуралдаанаар чухал асуудал яригдаж байхад орж суугаад ярих хэрэгтэй шүү дээ. Энэ хүн өөрөө тушаалаа гаргаад журмаа баталсан. Гэтэл ажил нь хэр оновчтой байгаад хэдэн хүнийг үхлээс аварчихсан юм гэдгийг тодруулах шаардлагатай. Хэдэн хүний амийг аврахад хэдэн төгрөг зарцуулснаа ярих хэрэгтэй гэж бодож байна.

Б.Бейсен: Сумын түвшинд төрөлхийн тэмбүү, сүрьеэгийн өвчлөл их байна. Үндэсний хөтөлбөрүүд чинь алдагдаад байна
Б.Бейсен: Сумын түвшинд төрөлхийн тэмбүү, сүрьеэгийн өвчлөл их байна. Үндэсний хөтөлбөрүүд чинь алдагдаад байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.