Дотоодын аялал жуулчлалын цаг үетэй холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим шуурхай хуралд Улсын Ерөнхий байцаагчийн өгсөн үүргийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын даргын баталсан 04/301 тоот удирдамжаар 3 ажлын хэсэг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй Зочид буудал, жуулчны бааз, улирлын чанартай гэр буудлуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад Зочид буудал-17, үйл ажиллагаа явуулж байгаа 7 жуулчны бааз, 3- гэр кемпийг хамруулжээ. Коронавируст / Ковид-19/ халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагаанд мөрдөх тусгай горимоор хяналт шалгалт хийв.
Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил:
Зочид буудлын ажиллагсад болон ресепшин нар нь амны хаалтгүй, нэг удаагийн бээлий өмсөөгүй, буудлын бүртгэлийн хэсэгт хүн хоорондын 1,5-2 метр зайтай “Зай барь” тэмдэглэгээ байршуулаагүй, нэвтрэх хэсэгт үйлчлүүлэгчдийн биеийн халуун хэмжихгүй нэвтрүүлдэг, гар халдваргүйжүүлэгчгүй байна, цагаан хэрэглэлийг бохир, цэврээр ялгах өрөөгүй, угаахдаа халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэдэггүй, халдваргүйжүүлэлтийн бодисоор цэвэрлэгээ хийдэггүй, ахуйн хогоо зориулалтын уут, саванд хийдэггүй ил задгай хаядаг, хогоо түр байршуулах цэг, хогийн функергүй, Бастау, Серуен зочид буудлын орон байр нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Шалгалтын явцад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэл бууруулах, зөрчил арилгуулах МЭДЭГДЭХ ХУУДАС хүргүүлсэн байна.
Мэдэгдэх хуудасны дагуу зөрчил ариглгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдэв.