Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батхүү: Маш их хөрөнгө, мөнгөтэй, 20,30 өмгөөлөгч аваад ордог банкуудыг яллаа

Огноо
Унших
2 минут 4 секунд

ШӨХТГ-аас банкны шимтгэлийн нэг хувьтай холбоотой шүүхийн шийдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Н.Мандуул "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар ШӨХТГ-аас 9 арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэх шийдвэр гаргасан. Эргэн сануулахад, ШӨХТГ 2022 оны наймдугаар сарын 22-нд ипотекийн зээлттэй холбогдуулан арилжааны банкуудын авч буй шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч зөрчлийг арилгах албан тушаалын даалгаврыг тавьсан байдаг. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч, шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээс банкуудын талд шийдвэр гарсан. Манай газраас давж заалдсан. Шүүх манай газраас тавьсан актыг хүчин төгөлдөр болж байна гэсэн үг. Арилжааны банкууд дээд шүүхэд хандах эрхтэй. ШӨХТГ-аас хийсэн шалгалт 2021, 2022 оны хамарч байгаа" гэлээ.

Тус хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон н.Батхүү "Энэ шийдвэр эцсийнх биш. Гэхдээ банкууд давж заалдсан ч түүнийг нь УДШ хүлээж авахгүй байх гэж бодож байна. Энэ асуудал хоёр удаа дээд шүүхээр эцэслэгдсэн маргаан. Нэг хувийн шимтгэл авах нь хууль бус юм гэдгийг Монгол Улсын Дээд шүүхээс тогтоочихсон.

Гурван удаа шийдвэр гарсан. Ингэхдээ банкууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна хэмээн үзээд 10 жилийн өмнө энэ хэргийг шийдсэн. Хоёр жилийн өмнө гэрээтэй холбоотой маргаан байсан. Маш их хөрөнгө, мөнгөтэй, 20,30 өмгөөлөгч аваад ордог банкуудыг яллаа. Ялна гэдэг нь хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлж чадлаа" гэв.

Ж.Сүхбаатар: Авто замын түгжрэлийг бууруулах ажлуудыг идэвхжүүлэхээр “Рио Тинто” компанийн төлөөллүүдтэй уулзлаа
Ж.Сүхбаатар: Авто замын түгжрэлийг бууруулах ажлуудыг идэвхжүүлэхээр “Рио Тинто” компанийн төлөөллүүдтэй уулзлаа
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.