Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цагаан хаалга хотхонд захиалга өгснөөс хойш дан түрээсийн байраар амьдарч байна. 4 жилийн хугацаанд түрээст 50 гаруй сая төгрөг төллөө“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

ХУД-ийн нутаг дэвсгэрт 2018 оноос хойш баригдаж буй "Цагаан хаалга" цогцолбор хотхон өнөөдрийг хүртэл ашиглалтад орохгүй иргэдийг хохироож байгаа талаар захиалагчид НЗДТГ-ын үүдэнд өнөөдөр мэдээлэл хийв.

Тэд "500 гаруй өрхийн 4000 иргэн хохирчихоод байна. Гэтэл үүнд анхаарч байгаа дарга цэрэг гэж алга. Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах "Цагаан хаалга" цогцолбор хотхон 2018 онд захиалга авсан. Байр захиалсан иргэд төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл ашиглалтад орохгүй байна. Асуухаар тус барилгын ажил гүйцэтгэгч компанийн захирал Д.Зоригтбаатар "Цар тахалтай холбоотойгоор төсөл дуусаагүй" гэх хариултыг өгч байна. Уг нь энэ төсөл нь 2019 онл дуусах ёстой байсан шүү дээ.

Хариуцах эзэн олдохгүй болохоор нь бид улсдаа хандаад хоёр сар болж байна. Анх захиалга өгөхдөө "Бүрэн Өргөө" ХХК-ийн Хангарди пропертистэй гэрээ хийсэн. Гэрээ хийж байгаа юм чинь нотариатаар баталгаажуулна гэсэн. Гэтэл Хангардийнх "Бүрэн Өргөө" ХХК-ийн захирлын данс руу хийгээрэй. Улсын байгууллагатай гэрээ байгуулсан юм чинь асуудалгүй гэж байсан. Гэтэл өнөөдөр залилуулчихлаа.

Анх "Цагаан хаалга" цогцолбор хотхоны орон сууцны нэг метр квадратыг 1.4 сая төгрөгөөр захиалж байсан. Үүнээс хойш дан түрээсийн байраар амьдарч байна. Дөрвөн жилийн түрээсийн байрны төлбөр ойролцоогоор 50 гаруй сая төгрөг болсон. Сүүлдээ түрээсийн байрныхаа төлбөрийг өгч чадахаа болилоо" хэмээлээ.

МАН бүлэг: Төсвийн хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх учраас яаралтай горимоор хэлэлцэнэ
МАН бүлэг: Төсвийн хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх учраас яаралтай горимоор хэлэлцэнэ
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.