Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ганибал: Нүүрсний сонсгол хийхээр ажлын хэсэг дээр санал хураахад Түр хорооны дарга Г.Ганболд 6 цаг алга болж, дарга нараасаа чиглэл авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

АН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар мэдээлэл хийв. Бүлгээс "Нүүрсний сонсголыг яаралтай явуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд нүүрсний сонсгол хийх байсан. Бидний зүгээс энэ асуудалд шинжээчийн дүгнэлттэй танилцаад, сонсголыг хийх хүсэлтэй байсан. 100-гаад хүнийг сонсгол дээр гэрчээр дуудах Түр хорооны хурлын үеэр Түр хорооны дарга Г.Ганболд зургаан цаг алга болсон. Сонсгол хийх өдрийн өмнөх гэрчийг зарлах хурал дээр шүү дээ. Зургаан цаг хүлээлгээд хүрч ирээд Нүүрсний сонсголыг хойшлуулъя гэдэг саналыг оруулж ирсэн. Ингээд Түр хорооны гишүүдээр санал хураалгаж, хойшлуулсан.

Түүнээс хойш хуралдахгүй байна. 6 цаг хаана байсан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр хүн намынхаа дарга нараас чиглэл аваад байж байсан юм билээ" гэлээ.

О.Цогтгэрэл: АН-ын даргаар “Бурхан“ авч ирээд тавьсан ч буруутгаж, шавартай этгээд болгох нь
О.Цогтгэрэл: АН-ын даргаар “Бурхан“ авч ирээд тавьсан ч буруутгаж, шавартай этгээд болгох нь
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.