Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: АН-ын даргаар “Бурхан“ авч ирээд тавьсан ч буруутгаж, шавартай этгээд болгох нь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

АН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөв. Тэрбээр "Ковидын төсвөөр нээлттэй сонсгол хийх саналыг АН-ын бүлгээс УИХ-ын даргад албан бичгээр өгч байна. Мөн эрх баригчдын зүгээс бүх зүйл нээлттэй байх ёстой гэдэг ч нүүрсний хэргийн сонсгол хаачив... Тиймээс АН-ын бүлгээс нүүрсний сонсголоо яаралтай явуулаач гэх шаардлагыг хүргүүлнэ" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-АН-ын дарга Л.Гантөмөрт хариуцлага тооцох асуудал яригдах уу?

-ХААДС-аас зээл авсан гэж ярьж байна. Ер нь Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсон улс. Ер нь бизнес эрхлэгчид рүү дайрдаг хандлага маш их болж байна. Хууль журмын дагуу зээл аваад төлөгдөөд эсэх нь хамаагүйгээр нийгмээрээ буруутгадаг нөхцөл байдал үүсч байна. Тиймээс үүнд зааг ялгаатай хандах нь зүйтэй.

БЗС-гийн асуудалд ч тухайн үеийн дүрэм журам нь ямар байсан юм. Тэр дагуу л авсан биз. Өөрөө ч тодорхой байр сууриудыг илэрхийлсэн байсан. Ер нь сөрөг хүчнээ харлуулдаг, сөрөг хүчнээ намнадаг байдал бий болж байна.

АН-ын даргаар бурхан авч ирээд тавьсан ч буруутгаж, шавартай этгээд болгох нь ээ. Энэ бол яг өнөөдрийн улстөрийн технологи.

ШУУД: УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.