Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал эхэллээ.

Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг таван сарын 28-нд болж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Тодруулбал: Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлтэй прокурорын баримт, хүсэлтийг харгалзан шүүх дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн анхан шатны шүүх хуралдааныг зургадугаар сарын 26-нд товлосон ч Н.Номтойбаярын өмгөөлөгчид наашлуулах хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг тус дүүргийн шүүх хэлэлцэж Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг зургадугаар сарын 17-нд нээлттэй явуулахаар товлон зарласан. Тус хуралдааны явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

 

Нийтийн албанд томилогдох 238 хүний урьдчилсан мэдүүлгийг хянав
Нийтийн албанд томилогдох 238 хүний урьдчилсан мэдүүлгийг хянав
 
ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна
ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.